“САХИЛГА”-ЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Алба хаагчдын ажлын хариуцлага сахилга, ёс зүйг дээшлүүлэх, зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний 2020 оны 4 дүгээр улирлын “Сахилга”-ын зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнөөр алба хаагчдын сахилга, ёс зүйн байдал, сахилгын зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл, түүнийг арилгуулах арга зам, цаашид авах арга хэмжээ, сахилгын шийтгэлийн хор уршгийн талаар мэдээ, мэдээлэл өгч, алба хаагчдын санал хүсэлтийг сонсов.
Зөвлөгөөнийг хорио цээрийн дэглэмийн үеийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулж, сумдын цагдаагийн хэсгийн алба хаагчид цахимаар оролцов.