"МАЛ МАХ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус аймгийн Мал эмнэлгийн газрын эрүүл мэндийн албаны дарга Ж.Сундуйтай уулзалт хийж малын шилжилт хөдөлгөөнийг хянах чиглэлээр харилцан санал солилцож, мал эмнэлгийн гэрчилгээний цахим сангийн талаар алба хаагчдад мэдээлэл хийлээ.